Таван ханатай гэр шатаж, 84, 36 настай хоёр иргэн амиа алджээ

Таван ханатай гэр шатаж, 84, 36 настай хоёр иргэн амиа алджээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн  27 дугаар гудамжны 3 тоот “Гэр шатаж байна” гэсэн дуудлага өчигдөр/2022.01.06/ өдрийн 07:55 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн алба хаагчид Ө-ын 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт тус сумын харьяат иргэн  Ө / 84 настай, эмэгтэй/, О /36 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ