Дөргөн нуурын мөс цөмөрч суудлын автомашин живж, зорчигчид нь эсэн мэнд гарчээ

Дөргөн нуурын мөс цөмөрч суудлын автомашин живж, зорчигчид нь эсэн мэнд гарчээ

Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн “Шанадас” гэдэг газар  Дөргөн нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан суудлын автомашин цөс цөмөрч живж, зорчигчид нь эсэн мэнд гарчээ.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 120 км зам туулан 12:53 цагт очиход Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харьяат иргэн Б-ын эзэмшлийн “Ланд крузер-80” загварын суудлын автомашин Дөргөн нууранд живсэн байсныг татан гаргах ажиллагааг зохион байгуулж 3 метрийн гүнд шумбалт хийж автомашиныг ган таталагаар холбосон бөгөөд 5 метрийн урт, 10 метрийн өргөнтөй талбайн мөсийг зайлуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 19:10 цагт түр зогсоосон байна. Улмаар өнөөдөр/2021.01.07/ 07:00 цагт дахин эхлүүлжээ.

Эх сурвалж: ОБЕГ