Д.Монголхүү: Эмх замбараагүй байдал үүсгэхгүйгээр Засгийн газрыг огцортол нь жагсах болно

Д.Монголхүү: Эмх замбараагүй байдал үүсгэхгүйгээр Засгийн газрыг огцортол нь жагсах болно

Яг одоо Хэлмэгдсийн хөшөөний хажууд “Nodouble”, “Тэвчээр тасарлаа”, “Хэвтүүл” Монголын ардчилсан холбоо зэрэг иргэний хөдөлгөөний гишүүд Засгийн газраас хариуцлага нэхэж жагсаж байна.

“Nodouble” хөдөлгөөний гишүүн Д.Монголхүү “2020 оны сүүлийн хагас жилийн хугацаанд бид Засгийн газрыг ажлаа сайн хийгээч ээ, ковидыг хяналтад авч иргэдийг хэвийн амьдралын горимд нь оруулаад өгөөч ээ гэсэн шаардлагыг тавьж байсан. Гэтэл Засгийн газар үйл ажиллагаагаа сайжруулсангүй.  Тиймээс Засгийн газрыг огрохыг шаардаж байна. Чинбат, Одбаяр, Ган-Очир болон миний биеийг 461-р ангид хориход бид хэнээс ч аврал, тусламж гуйгаагүй. Бид нэг л шаардлага тавьсан нь Засгийн газар огцрох. Бидний үйл хөдлөлийг хорьж болно. Гэвч бид үг, хэлээ хэзээ ч хориулахгүй.

Засгийн газарт эхний ээлжид Ковидын хуулиа цуцлах, хоёрдугаарт, хилээ нээх, гуравдугаарт, хүүхдүүдийн хичээл сургуулийг танхимаар оруул гэх мэт шаардлагуудыг тавьсаар ирсэн. Иргэдийн шаардлагуудыг биелүүлэхгүй байгаа учраас Засгийн газрыг огцортол нь тэмцэнэ.

Сүүлийн нэг жилийн хугацаанд талбай дээр болсон жагсаал цуглааны үеэр нэг ч үймээн, самуун болоогүй. Иргэд маш ухамсартайгаар жагсаж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ соёлтойгоор илэрхийлсэн. Гэтэл сүүлд цагдаа нартай зөрчил үүсгэсэн хэрэг гардаа. Тэр бол цагдаа нарын өөрсдийн зохиосон жүжиг байсан. Энэ жагсаалд нэгдэж байгаа залууст хандаж хэлэхэд эмх замбараагүй байдлыг үүсгэхгүйгээр 2 метрийн зайгаа авч, Засгийн газрыг огцортол нь сууцгаая” гэв.