“ШИНЭ ХОВД” хөтөлбөрийн хүрээнд 50 гаруй төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ

“ШИНЭ ХОВД” хөтөлбөрийн хүрээнд 50 гаруй төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлажээ

Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн хэмжээнд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, тариаланчдаа бодлогоор дэмжих “Шинэ Ховд” хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачлан эхлүүлсэн.

Тус хөтөлбөр нь үйлдвэрүүдийн үүдийг нээх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, эдийн засгаа томруулах, шинээр ажлын байр бий болгох зорилготой юм. “Шинэ Ховд” хөтөлбөрийн томоохон төслүүд амжилттай хэрэгжиж эхэлсэн бол “Шинэ Ховд-Үйлдвэр технологийн парк”, “Ховд Агро парк”-уудыг барьж байгуулах ажлын хүрээнд 50 гаруй төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан байна.

Паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 19 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдэж энэ онд ажил нь эхэлнэ. Мөн Үйлдвэр технологийн паркийн тухай хуулийг тун удахгүй өргөн барьж хэлэлцэх гэж байна. Ингэснээр эрчим хүч, дулаан, зам, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц нь шийдэгдсэн, хууль эрх зүйн таатай орчинг бүрдүүлсэн нөхцөлд иргэд, аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэл эрхлэх боломжтой болох юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Шинэ Ховд” ББХК https://www.facebook.com/shinehovd болон 70430001 утсаар лавлан авна уу.