Сүүлийн нэг хоногт нийслэлийн хэмжээнд ДОЛООН удаагийн гал түймэр гарчээ

Сүүлийн нэг хоногт нийслэлийн хэмжээнд ДОЛООН удаагийн гал түймэр гарчээ

2022.01.08-2022.01.09-ны хооронд нийслэлийн хэмжээнд долоон удаагийн гал түймэр гарч, Онцгой байдлын алба хаагчид унтрааж ажилласан байна.Тодруулбал,

  • Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, үйлдвэрийн хашаанд Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 15:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 40 тн-ын чингэлэгийн дулаалгын шилэн хөвөн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
  • НийслэлийнБаянзүрх дүүргийн 10 дугаар хороо хашаанд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 02:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 8.5 км замыг туулан 4х6 метрийн хэмжээтэй зөөврийн байшингийн дотор эд хогшил шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Үенгийн-Ар зуслангийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 13:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 18.5 км замыг туулан иргэн М-ын 5х10 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаарын хана шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Зүрх-Уул”-ын 7 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 14:30 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 7 км замыг туулан иргэн М-ийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 1 дүгээр гудамжинд тавилгын үйлдвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид иргэн А-ын 7х15 метрийн хэмжээтэй тавилгын үйлдвэрийн дээврийн хэсэг шатаж байсныг 35 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 21 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан иргэн З-ын 12х15 метрийн хэмжээтэй байшингийн 1-2 дугаар давхар дундын тааз, шал шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
  • Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Шаргаморьт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.09-ний өдрийн 00:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан иргэн О-ын 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.

Иймд иргэд та бүхнийг ахуйн гал түймрийн аюулаас сэрэмжилж, урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.