Ж.Эрдэнэболд: Мансууруулах ургамлыг сурталчилж буй иргэдийг цагдаагийн байгууллага "нугачин дарна"

Ж.Эрдэнэболд: Мансууруулах ургамлыг сурталчилж буй иргэдийг цагдаагийн байгууллага "нугачин дарна"

Өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Хар тамхитай тэмцэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Г.Давааням, Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Мандухай нар мэдээлэл хийлээ. Мөн хамтран Гаалийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх хэлтсийн мэргэжилтэн нар ирсэн байв.

-ХАР ТАМХИ МАНАЙ УЛСАД ХЭДИЙНЭ ГАЗАР АВСАН-

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд:

-"2019 оны эхний есдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт энэ төрлийн 170, хөдөө орон нутагт 23 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.  Хар тамхины хэрэглээ хөдөө орон нутагт гарч байгаа нь ихээхэн анхаарал татаж байна. 2018 оны есдүгээр сартай харьцуулахад энэ жил 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өсчээ. Энэ бол хоёр талтай нэгдүгээрт, Хар тамхи манай улсад хэдийнэ газар авсан. хоёрдугаарт, илрүүлэлт хийж буй нь цагдаагийн байгууллага болон төрийн байгууллагын хамтын ажиллагааны үр дүн гэж харж байна.

2019 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нийт хүмүүсийн 282 нь буюу 85.4 хувь нь  19-35 насны хүмүүс байна. Мөн 17 буюу 5.1 хувь нь насанд хүрээгүй буюу 15-18 насны хүмүүс эзэлж байна. Эдгээр насанд хүрээгүй 17 хүүхдээс 13 нь ерөнхий боловсролын дунд сургуулийн 10-12 дугаар ангийн хүүхдүүд холбогджээ. Энэ нь мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг хүмүүсийн нас улам залуужиж байгааг илтгэж буй тоо юм.

2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8,7 хувь, 2019 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна.

Өнөөдрийн байдлаар гадаадын 11 иргэнийг хар тамхины хэргээр шалгаж байна.

Монгол улсад түр болон байнгын оршин сууж байгаа гадаадын иргэд энэ төрлийн гэмт хэрэгт ихээр холбогдож байна.

Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган, тодорхой ажил арга хэмжээнүүдийн зохион байгуулж байна гэв.

2019 оны есдүгээр сарын байдлаар гадаад улсын 11 иргэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Үүнээс Франц, Их Британи, Нигерь, Энэтхэг, Турк, АНУ-ын иргэд хэрэгт холбогджээ.

Хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэлтийн эсрэг гэмт хэрэгт холбогдогчдын 59 хувь буюу 105 нь эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа бол 29 оюутан, 13 сурагч, 4 төрийн албан хаагч хэрэгт холбогдсон байна. Гэмт хэрэг үйлдэгдэж байгаа хүрээллийг харахад 54 хувь нь найз нөхөд танилуудтайгаа хамтран оролцсон судалгаа гарчээ. Нийт 84% нь найз нөхөд танилын хүрээнд хэрэглэж байгаа нь тогтоогдож байгаа нь ихээхэн харамсалтай байна.

2019 оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын хилээр хууль бусаар мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодос нэвтрүүлэхийг завдсан 17 гэмт хэрэг шалгагдаж байна.

Статистк тоо баримт ийм байна. Энэ тоонд бид байнгын дүн шинжилгээ хийдэг. Мансууруулах бодисын хэрэглээний эсрэг цагдаагийн байгууллагаас олон арга хэмжээг зохион байгуулж байгаа. Мансууруулах бодис хэрэглэдэгт этгээдүүдийг хянах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зэрэг ажилд иргэд та бүхэн туслалцаа үзүүлээрэй гэж хүсмээр байна. Мөн манайхаас "эмзэг цэг" арга хэмжээг байнга авч хэрэгжүүлэн олон нийтийн газарт хэрэглэж байгаа зэрэг тохиолдлуудыг илрүүлсээр байна. Энэ нь ил задгай хэрэглээг бий болгохгүй гэдэгт чиглэж байгаа юм шүү. Учир нь олон нийтийн газарт хар тамхи хэрэглэхээр бодит аюул бий болдог иймээс энэ төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлсээр байна.

-ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭГЭЭР МАНСУУРУУЛАХ ТӨРЛИЙН УРГАМЛЫГ ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ ГЭЖ БАЙНА-

Сүүлийн үед цахим орчинд мансууруулах ургамлын хэрэглээг өмөөрсөн дэмжиж, хэрэглэх нь зөв зэрэг, цагдаагийн байгууллага хүний эрхэнд хэт их халдаж байна гэсэн мэдээлэл тарааж байна. Хэдийгээр бид бүхэн үзэл бодлоо илэрхийлэх нь зөв ч гэсэн монгол улс хуулиараа мансууруулах төрлийн бодсыг хориглодог. Дээрээс нт Монгол улс НҮБ-ын мансууруулах төрлийн бодисын конвенцод нэгдэн орсон улс юм. Тийм болохоор олон нийтийн сүлжээгээр олон нийтэд чиглэсэн мансууруулах ургамлыг суртчилаад байгаа хүмүүсийг бид бүхэн хуулин дагуу тэмцэнэ. Иймэрхүү яриа, өгүүлэл гаргаж хүүхэд залуучуудыг уриалаад байгаа иргэдтэй бид хатуу тэмцэнэ, нугачин дарна. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллага эрчимтэй, тууштай, байнга тэмцэнэ. Энэ мансууруулах ургамлыг суртчилаад байгаа иргэд үүнийг анхаарах байх гэж бодож байна.

-“ХАР ТАМХИГҮЙ ОРЧИН, АЖЛЫН БАЙР” НЭРТЭЙ УРИАЛГА ГАРГАЛАА-

Мөн бид бүхэн Монгол Улсад байгаа хэрэглээг анхаарахгүй бол болохгүй байна. Манай улсын бүхий л төвшинд буюу нас хүйс харгалзахгүй, ажил мэргэжил, шашин шүтлэг үл хамааран тархсан байна. Судалгаанаас харахад нийлүүлэлт эрэлт гэсэн хоёр зүйл харагдаж байна. Тэгэхэр бид эрэлт хэрэгцээг хангах ёстой. Иймд бид хэрэглээг бүх төвшинд хязгаарлалт хийх хэрэгтэй байна. Үүн дээр цагдаагийн байгууллагаас нэгэн уриалгыг гаргаж байна.

Уриалгыг уншиж таниулцуулъя: "Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, тээвэрлэх, борлуулах, хадгалах төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсөж, шалгагдсан хүний 88.0 хувийг 13-35 хүртэл насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Дэлхийн олон улсад ноцтой хор хөнөөл учруулж, гашуун түүх дагуулсан “Цагаан тахал”-ын аюул бидний хаяанд ирж, гэр бүл, ирээдүй хойч болсон хүүхэд, залуучууд, хамт олон, хайртай дотны хүн бүхэнд минь аюулын эрсдэл дагуулж байна.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж, түүний хор хөнөөлөөс улс үндэстэн, дотны хүн бүхнээ хамгаалж, урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын төдийгүй иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал юм. Иймд цагдаагийн байгууллагаас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гаргаж байна.

Та бүхэн энэхүү уриалгад нэгдэж, байгууллага, хамт олноороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдан, хар тамхигүй ажлын байр, хамт олныг бий болгож энэ төрлийн гэмт хэрэгт ойр дотныхоо хэн нэгийг өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үеийнхээ нийгмийн сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулахыг уриалж байна. Та бид хамтдаа “Цагаан тахал”-ын аюулаас сэргийлж чадна" гэжээ. Энэхүү уриалгыг олон хүнд хүргэсэй гэж хүсэж байгаагаа цагдаагийн байгууллагаас илэрхийллээ. Мөн хэрэглэдэг хүн байвал цаашид төрийн болон хувийн аль ч байгууллагуудад ажиллах боломжгүй болно гэдгийг хэлмээр байна.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ