ШТС-ын ажилтан шатахуун хадгалах саван дотроо осгосон байдалтай олджээ

ШТС-ын ажилтан шатахуун хадгалах саван дотроо осгосон байдалтай олджээ

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Шунхлай” ШТС-ын ажилтан осгосон байдалтай аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, “Шунхлай” компанийн ШТС-ын ажилтан 20 гаруй насны эрэгтэй шатахуун хадгалах саван дотроо осгосон байдалтай олдож, төвийн эмнэлэгт хүргэж, анхан шатны тусламж үзүүлсэн байна. Одоогоор залуугийн биеийн байдал хэвийн байгаа бөгөөд шаардлагатай бүх арга хэмжээг авч, харьяа цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж байгаа аж.