“Зөв найзууд” ТББ: "Сайн хөршийн холбоо"-г сэргээн байгуулах уриалгыг төрийн гурван өндөрлөг дэмжээсэй гэж хүсэж байна

“Зөв найзууд” ТББ: "Сайн хөршийн холбоо"-г сэргээн байгуулах уриалгыг төрийн гурван өндөрлөг дэмжээсэй гэж хүсэж байна

Өнөөдөр /2022.01.10/ "Зөв найзууд" төрийн бус байгууллагаас "Сайн хөршийн холбоо"-г сэргээн байгуулах уриалга гаргаж байгаагаа зарлалаа.

Тодруулбал, энэ талаар тус төрийн бус байгууллагын төлөөлөл хэлэхдээ, " Монгол үндэстэн эртнээс “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж амь амьдралаа хамтдаа хөтлөн ирсэн соёл уламжлал, ёс суртахуунтай билээ. Гэтэл өнөөгийн шинэ монголчууд бид айл хөршөө таних нь байтугай ах дүү амраг саднаа хүртэл танилгүй ад үзэж, амин хувиа хичээх болсон нь энэ цагийн гутамшиг ирэх цагийн мөхлийг зөгнөсөн ёс суртахууны уналт болж байна.  Хүүхдүүд биднээс, томчуудаас их зүйлийг хүсэж байгаа. Бидний бодоогүйг тэд бодож, сэтгээгүй тэд сэтгэж байна. Тэд аюулгүй орчинд амьдрахыг хүсэж байгаа тул хөршийн холбоо ямар чухал болохыг ойлгож, хөршийн холбоог сэргээх байгуулах санаачилгыг гаргалаа. Бид тодорхой нэг хороог сонгож, хамтран ажиллана.

Одоогоор СХД-ийн 31-р хороонд хөршийн холбоог байгуулж, хэрхэн ажиллах талаар хамтран санал бодлоо солилцон, үйл ажиллагаагаа явуулна" гэв. Мөн энэхүү уриалгыг дэмжихийг МУын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас хүсэж байна” гэв.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө