ШТС-ын ажилтан шатахууны сав цэвэрлэж байгаад унаж, улмаар хордож, осголтын байдалтай олджээ

ШТС-ын ажилтан шатахууны сав цэвэрлэж байгаад унаж, улмаар хордож, осголтын байдалтай олджээ

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байрлах “Шунхлай” Шатахуун түгээх станцын ажилтан осгосон байдалтай аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг гарсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, “Шунхлай” компанийн ШТС-ын ажилтан 20 гаруй насны эрэгтэй шатахуун хадгалах саван дотроос осгосон байдалтай олдож, төвийн эмнэлэгт хүргэж, анхан шатны тусламж үзүүлээд байсан юм. Тэгвэл бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр, "Тус савнаас олдсон ШТС-ын ажилтан Ж нь “Шатахуун хадгалах саваа цэвэрлэх гэж байгаад сав руугаа унаж, улмаар хордож, ухаан алдаж, осгосон байдалтай олдсон” гэсэн юм.