ФОТО: Томоохон бүтээн байгуулалтуудын макетаар үзэсгэлэн дэлгэлээ

ФОТО: Томоохон бүтээн байгуулалтуудын макетаар үзэсгэлэн дэлгэлээ

Сүхбаатарын талбайд Эрүүл мэндийн яамны нээлттэй өдөрлөг болж байна. Засгийн газраас үйл ажиллагаагаа тайлагнах ажлын хүрээнд яам, агнетлагууд ийнхүү нээлттэй хаалганы өдрийг төв талбайд зохион байгуулж буй юм.

Эрүүл мэндийн яамны нээлттэй хаалганы өдөрт эрүүл мэндийн бүхий л байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг иргэдэд танилцуулж, зарим төрийн үйлчилгээг шууд үзүүлэх, эмч мэргэжилтэнд үзүүлэн зөвлөгөө авах боломжийг олгож байгаа аж. Энэ үеэр мөн төр засгийн зүгээс хийхээр төлөвлөж буй томоохон бүтээн байгуулалтын макетыг дэлгэсэн байна.

Тухайлбал, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музей, Байгаль орчны сургалт судалгааны төв, Дархан спорт цогцолбор, Эгийн гол УЦС зэргийн макетуудыг дэлгэжээ. Мөн Улсын драмын эрдмийн театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал зэрэг томоохон барилга байгууламжуудын загварыг үзүүлэн болгон тавьжээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ