УОК: Халдварын нөхцөл байдлыг харгалзан үзэж хичээл, сургууль оруулах эсэх шийдвэрийг гаргана

УОК: Халдварын нөхцөл байдлыг харгалзан үзэж хичээл, сургууль оруулах эсэх шийдвэрийг гаргана

Ирэх сард Ерөнхий боловсролын сурагчдын хичээл эхэлнэ. Гэвч ЭМЯ, УОК-оос Омикрон хувилбарын оргил үе ирэх сард тохионо гэж мэдэгдээд буй. Энэ үед сурагчдын амралтыг хойшлуулах эсэхийг УОК-ын холбогдох албан тушаалтнуудаас сэтгүүлчид асуулаа.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Хичээл сургуулийг оруулах тал дээр цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргана. Засгийн газар, УОК ямар нэгэн хөл хорио тогтоохгүй байхыг хичээж байна.

Өндөр настан, жирэмсэн эх, бага насны хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөр хэвээр байгаа тул халдварын давлагааны идэвхтэй үед олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхыг хүсье. Омикрон хувилбарын тархалт маш өндөр байгаа учраас байгууллага, аж ахуйн нэгжийн ажилчид нэгэн зэрэг халдварт өртөх эрсдэлтэй. Иймд дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авч, аль болох зайнаас, ээлжилж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Хүний нөөц, ажиллах хүчний дутагдалд орох эрсдэл байгаа тул арга хэмжээ авах зөвлөмж өгч байна” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: