Казахстан улсад оршин суудаг Монголын иргэн сураггүй алга болжээ

Казахстан улсад оршин суудаг Монголын иргэн сураггүй алга болжээ

Казахстан улсын Алматы хотод байнгын оршин суудаг Монгол Улсын Д гэх иргэн нэгдүгээр сарын 4-ний өдөр сураггүй алга болжээ.

Энэ талаар Гадаад халицааны яам “Иргэн Д нэгдүгээр сарын 4-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл сураггүй байгаа талаар ар гэрийнхэн нь Казакстаны Нурсултан дахь Элчин сайдын яам болон Алматы хотын Консулын газарт мэдээлсэн. Бидний зүгээс Казахстаны холбогдох байгууллагуудад тус иргэний мэдээллийг тодруулж өгөх хүсэлт тавьсан. Одоогоор жагсаал цуглаанд оролцсон эсэх мэдээлэл ирээгүй байна” гэжээ.

Казахстанд манай улсын 4 мянга гаруй иргэн ажиллаж амьдардаг. Газын үнийг эсэргүүцсэн жагсаалын улмаас тус улсад эмх замбараагүй байдал үүсээд буй. Жагсаалын улмаас Монгол иргэн халдлагад өртсөн гэх мэдээлэл ирээгүй байгаа талаар өмнө нь ГХЯ мэдээлсэн билээ.