Суудлын автомашин автобустай мөргөлдөж нэг хүн нас барсан осол Лүнгийн замд гарчээ

Суудлын автомашин автобустай мөргөлдөж нэг хүн нас барсан осол Лүнгийн замд гарчээ

Өчигдөр Төв аймгийн Лүн сумын “Цагаан хөтөл” гэх газарт зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байна. Мөн хоёр иргэн хүнд гэмтжээ.

Тодруулбал, 22:40 цагт Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд гурван зорчигчтой явж байсан иргэн С-ын “Санта Пе” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн чиглэлд 16 зорчигчтой явсан “Юниверс” загварын автобустай мөргөлдөжээ. Улмаар суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /42 настай, эмэгтэй/, О /34 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг онцгой байдлын алба хаагчид гаргаж, тус сумын хүн эмнэлэгт хүргэжээ. Харин жолооч С /35 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Лүн сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.