Гэртээ харихаар яваад сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг өглөө эсэн мэнд олжээ

Гэртээ харихаар яваад сураггүй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг өглөө эсэн мэнд олжээ

Баянхонгор аймгийн Баянговь сумын иргэн айлаас гэртээ харих гэж гараад сураггүй болсон тухай дуудлага өчигдөр аймгийн Онцгой байдлын газарт 23:35 цагт бүртгэгджээ. Тодруулбал, Баянговь сумын Өргөн багийн иргэн С-нь 01.10-ны өдрийн 19:00 цагт иргэн Б-ийн гэрээс гараад сураггүй болсон байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд аймгийн Баянлиг сумын харьяат иргэн С-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж өнөөдөр /2022.01.11/ 04:10 цагт эсэн мэнд олжээ. Иргэн С /27 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ тус сумын Хэлтгий булаг багийн “Тэмээн бут” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 21 км/-аас олсон байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө