ВИДЕО: Эрдэмтэд алтан загасаар жолооддог машин зохион бүтээж, хуурай газраар аялуулж байна

ВИДЕО: Эрдэмтэд алтан загасаар жолооддог машин зохион бүтээж, хуурай газраар аялуулж байна

Израилийн судлаачид алтан загасанд жолоодож сургасныхаа дараа хуурай газар аялах чадвартай болохыг олж тогтоожээ.

Тодруулбал, эрдэмтэд алтан загасанд жолоодохыг зааж өгсөн бөгөөд туршилт маш үр дүнтэй болсон байна. Бен-Гурионы их сургуулийн баг FOV буюу загасаар ажилладаг машин зохион бүтээж, уг робот машинд  Загасны аквариум тогтоон байрлуулж, түүнд мөн суурилагдсан компьютер, камер, цахилгаан мотор, дугуй  зэрэг нь загасны жолоодлогоор мэдэрч, хөдөлдөг байна.

Энэ талаар судлаач хэлэхдээ, “Хамгийн гайхалтай нь загаснууд жолоодож сурахад тийм ч их хугацаа шаардагдаагүй. Эхэндээ тэд эргэлзэж байсан ч нарийн төхөөрөмжүүд хоорондоо нарийн уялдаа холбоотой байдгийг маш хурдан ухаарсан. Судалгаанд ойролцоогоор 10 орчим жолооны дадлага хийсэн. Нийт зургаан алтан загас оролцсон бөгөөд судлаачдын тавьсан зорилгод хүрэх бүрд загаснууд хоолоор шагнуулж байсан” гэжээ. Мөн зарим алтан загаснууд нь бусдаасаа илүү сайн жолооч байдаг аж.

ВИДЕО: