Б.Энхбаяр: Цагдан хорих 461-р ангид эрүүдэн шүүдэг камергүй булан байдаг

Б.Энхбаяр: Цагдан хорих 461-р ангид эрүүдэн шүүдэг камергүй булан байдаг

Өнөөдөр /2022.01.11/ УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдлаа.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр эрүүдэн шүүлттэй холбоотой ноцтой мэдээлэл хийсэн юм.

Тэрээр, “Цагдан хорих 461-р ангид эрүүдэн шүүдэг камергүй булан байдаг. Мөрдөгч, гүйцэтгэх ажилтнууд ял наймаалцдаг, эрүүдэн шүүдэг асуудал нэлээн байна. Тэд иргэдийг цагдан хорих байрны камергүй буланд эрүүгийн гэмт хэрэгтнүүдээр зодуулдаг" гэж мэдэгдсэн юм. Харин түүний мэдэгдлийн хариуд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Баасандорж, “461-р ангид эрүүдэн шүүдэг зүйл байхгүй. Тус анги нь Хүний эрхийн үндэсний комисс, прокурорын хяналтад, мөн камерын хяналтад байдаг” гэж мэдэгдлээ.