ВИДЕО: С.Жавхлангийн “Бусдаас мөнгө нэхсэн” хэрэг ЗАМХАРЧ, Зөрчлийн хуулиар ХОЁР ХЭРЭГ дээр шалгагдаж байна

ВИДЕО: С.Жавхлангийн “Бусдаас мөнгө нэхсэн” хэрэг ЗАМХАРЧ, Зөрчлийн хуулиар ХОЁР ХЭРЭГ дээр шалгагдаж байна

“Монголоо аваръя” жагсаал зохион байгуулж, 15 өдрийн туршид төв талбайд суулт хийсэн С.Жавхланг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I дүгээр хэлтэст шалгаж байна. 

Тодруулбал түүнийг, 

  1. Сэтгүүлчийн биед халдсан 
  2. Бусдаас хууль бусаар мөнгө нэхэмжилсэн
  3. Хууль бус жагсаал зохион байгуулсан гэх гурван үндэслэлээр шалгаж байгаад бусдаас мөнгө нэхэмжилсэн хэргийг нь хэрэгсэхгүй болгож хаажээ. 

Харин хууль бус жагсаал зохион байгуулсан, сэтгүүлчийн биед халдсан эсэх хэрэг аль шатандаа яваа талаар түүнээс тодруулахад дургүйцэж, хариулт өгөхөөс татгалзлаа. 

ҮЗЭХ:

Хэрэг явдлын талаар эргэн сануулбал, МУГЖ С.Жавхлан нь  "Хамаг Монгол" төслийг хөдөө орон нутагт хэрэгжүүлж бүх аймагт тоглолт зохион байгуулахад шаардлагатай 4 тэрбум төгрөгийн төсвийг төсөвлөж өгөхийг Сангийн сайд Б.Жавхлангаас хүссэн байдаг. Харин Сангийн сайд Б.Жавхлан татгалзсан хариу өгөхөд нь дургүйцэж төв талбайд жагсаал, суулт хийсэн байж болзошгүй гэх мэдээлэл бий. Энэ дагуу түүнийг шалгаж байсан ч хэргийг хаажээ. 

МУГЖ С.Жавхлан энэ талаар тайлбар өгөхийг хүсэхгүй байгаа ч төлөвлөсөн ёсоороо “Хамаг Монгол” төслийн хүрээн дэх тоглолтоо хийх нь. Ард түмнийхээ төлөө хэмээн “Монголоо аваръя” гэж тэмцэл эхлүүлсэн хэдий ч энэ удаа  “Би дуугүй байх эрхээ эдэлнэ” хэмээн чимээгүй байх сонголтыг тэр хийлээ.