Ш.Сайхансамбуугийн “Ардын чуулган” намыг бүртгэх УДШ-ийн хурал хойшилжээ

Ш.Сайхансамбуугийн “Ардын чуулган” намыг бүртгэх УДШ-ийн хурал хойшилжээ

Монгол Улсын дээд шүүх /УДШ/-ийн нийт шүүгчийн хуралдааныг өнөөдөр /2022.01.11/ товлон зарласан.

Тэгвэл УДШ-ийн тус хуралдаан нь нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул уг хуралдааныг хойшлуулсан байна.

Харин тус хурлаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэх төлөвлөгөөтэй байсны нэг нь “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэх байжээ. Тус намыг "Нарантуул" олон улсын худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу нар үүсгэн байгуулж, бүртгүүлэхээр УДШ-д ийнхүү хандаад байжээ.  




“BONUS BOOST” BSB-д

3 цагийн өмнө