Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааныг өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр товлон зарлаад байсан билээ. Гэсэн ч хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул уг хуралдааныг хойшлуулжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан нь нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог юм.