5-9 насны гурван хүүхэд угаартсан байсныг аварчээ

5-9 насны гурван хүүхэд угаартсан байсныг аварчээ

Өчигдөр/2022.01.11/ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн 7 дугаар байрны 3 дугаар орц 1 дүгээр давхрын цахилгаан хуваарилах өрөө шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан очин, цахилгаан хуваарилах өрөөнд цахилгааны утас шатаж байсныг 16 минут ажиллаж унтраасан байна.

Гал түймэрт иргэн Ч /9 настай, эрэгтэй/, Ч /5 настай, эрэгтэй/, И /7 настай, эмэгтэй/ нар угаартсан байдалтай байсныг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэж өгсөн байна. Утаажилтын бүсээс 18 иргэнийг гаргасан.