Ц.Пүрэвхүү: Хэн эвлүүлэг хийснийг хуулийн байгууллагаар шалгуулна

Ц.Пүрэвхүү: Хэн эвлүүлэг хийснийг хуулийн байгууллагаар шалгуулна

НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Хонгорзул өчигдөр /2022.01.11/ Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүүтэй холбоотой мэдээллийг олон нийтэд илэрхийлсэн. 

Тодруулбал, тэрбээр "Хотын дарга руу дайр гэж сэтгүүлчид рүү ийм постер бэлдэж өгөөд байгаа нь инээд хүргээд байна. Нөгөөтэйгүүр нийслэл сайжруулсан түлшний түгээлт, түүхий нүүрс түлж байгаа эсэхэд хяналт тавих чиг үүрэг хүлээдэг ч бүх чадлаараа утааг бууруулах, агаарын бохирдлыг нэмэгдүүлж буй шалтгааныг олж тогтооход хичээн ажиллаж байна" гэж бичсэн. Тэгвэл Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Пүрэвхүү энэ талаар хэвлэлд өгсөн тодруулгадаа "Би өчигдөр орой харсан. Тийм зүйл болоогүй. Сая би Д.Сумъяабазартай ярилаа. Хэн тийм юм хийснийг хуулийн байгууллагаар шалгуулна. Эвлүүлэг хийсэн байна. Хуулийн байгууллага нь тогтоогоод өгөх байх" гэжээ. 




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө