ВИДЕО: “Гэрийн даалгавар хийгээгүй байна” гэх шалтгаанаар сурагчаа хэвтэрт ортол нь зоджээ

ВИДЕО: “Гэрийн даалгавар хийгээгүй байна” гэх шалтгаанаар сурагчаа хэвтэрт ортол нь зоджээ

Өнгөрсөн 2021 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 78 дугаар сургуулийн англи хэлний багш А нь сурагч С-ийг зодсоноос болж, хэвтэрт орж босож чадахгүй болжээ.

Тодруулбал, тус өдөр англи хэлний багш болох А нь ангид орж ирэн “өгсөн гэрийн даалгавар хийгээгүй байна” гэх шалтгаанаар ангийн хүүхдүүдийг цохисоор хамгийн сүүлд ангийн гуравдугаар эгнээний хамгийн хойно сууж байсан сурагч С-ийг дэвтэр номоор толгой тархи руу удаа дараа дараа цохиж зодсон байна.

Улмаар хүү одоог болтол биеийн байдал муу, гэрээр эмчлүүлж, хэвтэрт байгаа аж. Тухайн үед хүүгийн ээж болсон прецессийг цагдаагийн байгууллагад хандсан ч зөрчлийн хуулиар багшийг 300 мянган төгрөгөөр торгууль ногдуулж шийдсэн байна. Иймд хүүгийн ар гэрийн зүгээс гомдолтой байгаагаа мэдэгдэж, “Хэвтэрт байх хугацаанд эмчилгээнд огт туслалцаа үзүүлээгүй” мөн энэ асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг анхаарлаа хандуулж, арга хэмжээ авч өгөхийг хүсжээ. Харин эх сурвалжийн мэдээллээр, "Тус багш одоог хүртэл ажлаа хийж байгаа. Энэ төрлийн асуудал удаа дараа гарч байсан" гэсэн юм. 

ҮЗЭХ: