“Цахим үндэстэн” арга хэмжээ нь зөрчлийн шинжтэй байгаа тул ЦЕГ-аас шалгаж байна гэжээ

“Цахим үндэстэн” арга хэмжээ нь зөрчлийн шинжтэй байгаа тул ЦЕГ-аас шалгаж байна гэжээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг “Digital Nation-2021” арга хэмжээг өнгөрсөн есдүгээр сарын 17-19 /2021.09.17-19/ ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулж олон хүн бөөгнөрүүлсэнтэй холбогдуулж, түүнд “сануулга” өгсөн талаар ЗГХЭГ-ийн дарга Ц.Нямдорж мэдэгдсэн.

Харин “no naadam” зэрэг жагсаал цуглааныг зохион байгуулсан гэх үндэслэлээр зарим нэр бүхий хүмүүст шийтгэл оногдуулахаар шалгаж байгааг зарим иргэд шүүмжилж, хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой тул, Б.Болор-Эрдэнийг ч шалгах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа юм.

Тэгвэл иргэн Э.Одбаяр, “Цахим үндэстэн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулснаар ковид-19-ын халдварын тархалтыг огцом нэмэгдүүлсэн, иргэдийн эрүүл мэнд, насанд хохирол учруулсан” гэх асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргасан аж. Иймд түүнийг гомдлын хариуд тус газраас, “тус асуудал нь зөрчлийн шинжтэй байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс эхлүүлэн явуулж байна” гэсэн албан тоотыг иргэн Э.Одбаярт илгээжээ.

ЦЕГ-ын албан тоот