Дүрслэх урлагийн академийн багш нар БШУЯ-ны гадна эсэргүүцлээ илэрхийллээ

Дүрслэх урлагийн академийн багш нар БШУЯ-ны гадна эсэргүүцлээ илэрхийллээ

Дүрслэх урлагийн академийн багш нар нэгдэж захирал Д.Уранчимэгийг огцруулахыг шаардаж, БШУ-ны яамны гадна жагслаа.

Тэдний үзэж буйгаар захирлынх нь хайхрамжгүй, шударга бус үйл ажиллагаанаас болж 77 жилийн түүхтэй сургуулийн үйл ажиллагаа доголдож байгаа аж. Уран бүтээлчид болон оюутны бүтээлүүдийг үзэсгэлэнд гаргах нэрийдлээр авчихаад зөвшөөрөлгүй худалдаж, хувьдаа завшиж байгаа гэж тэд үзэж байна.

Захирлаа эсэргүүцсэн багш одоогийн байдлаар хуулийн байгууллагад аливаа нэгэн өргөдөл гаргаагүй ч цаашид энэ асуудлыг анхааралдаа авч шалгахгүй бол АТГ-т хандах төлөвлөгөөтэй байгаагаа ч хэлсэн юм.

Дипломын ажлуудыг нь бусдад бэлэглэж, бартераар худалдаж дураараа ашигладаг хэмээн мэдэгдсэн багш нарын хоёр нь тус сургуульд эдүгээ ажиллаж байгаа бол нэг нь ажлаасаа чөлөөлөгдөж, гурав нь гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа хүмүүс аж.