С.Амарсайхан: Өнөөдөр 50 чингэлэг ачаа нэвтрүүллээ

С.Амарсайхан: Өнөөдөр 50 чингэлэг ачаа нэвтрүүллээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өчигдөр /2022.01.12/ Замын үүдэд ажиллаад ирсэн. Өчигдөр эхний ээлжинд 30 чингэлэг хилээр нэвтэрсэн бол өнөөдөр 13.00 цагийн байдлаар 50 чингэлэг ачаа оруулж иржээ. Цаашид хоёр улсын тал хамтран хилийн бүсийн халдвар хамгааллыг сахиж,  хариуцлагатай байж чадвал бөөгнөрсөн ачаагаа шуурхай татан авч хэвийн байдалд нь оруулах боломжтой аж. 

Түүнчлэн Замын үүдийн ачаа ачиж буулгах, шилжүүлэн ачих  боомтын цогцолбор болон гаалийн хяналтын бүсэд хэсэгчилсэн байдлаар гурван сарын онцгой дэглэм тогтоох Засгийн газрын тогтоол гарсан байна.

Ингэснээр үдээс өмнө БНХАУ-ын тал хилийн бүсэд чингэлгүүдийг оруулж, үдээс хойш Монголын тал татан авч, Замын үүдэд гаалийн бүрдүүлэлт хяналт шалгалт хийснээр Улаанбаатар хот руу тээвэрлэх юм байна. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө