Шахмал түлшний чанарт шалгалт хийхийг Засгийн газраас үүрэг болгожээ

Шахмал түлшний чанарт шалгалт хийхийг Засгийн газраас үүрэг болгожээ

Засгийн газрын хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний чанарын асуудлыг хэлэлцсэн байна. Хуралдаанаар сайжруулсан түлшний үндсэн түүхий эд болох мидлинг болон түлшний чанарт шалгалт хийж, лабораторийн дүгнэлт гаргах, түлшний стандартыг дахин хянах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрчим хүчний сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт үүрэг болгожээ. Тус ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийг стандартын зөвлөлөөр хэлэлцүүлж дүнг Засгийн газрын хуралдаанд яаралтай танилцуулахыг даалгасан байна.

Мөн энэ хуралдаанаар “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний баруун бүсийн нэгдүгээр үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар нарт үүрэг болгосон байна. Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмжийг засварлах санхүүжилтийг шийдвэрлэж ажиллахыг “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн ТУЗ-д даалгажээ.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө