Талийгаачийн оролцохоор бэлтгэл хийж байсан Үндэсний бөхийн барилдаан хойшилжээ

Талийгаачийн оролцохоор бэлтгэл хийж байсан Үндэсний бөхийн барилдаан хойшилжээ

Аймгийн начин Т энэ сарын 10-нд бэлтгэлийн дараа гэнэт нас барсан хэрэг гарчээ. Тэрээр элдэв хууч өвчингүй нэгэн байсан бөгөөд, спортын бэлтгэлийн дараа зуурдаар нас барсан нь харамсалтай үйл явдал болоод буй юм.

Талийгаачийн ойрын хүмүүсийнх нь мэдээлж буйгаар, "тэрбээр хоёр ч удаа коронавирусын халдвараар өвчилсөн" гэж буй. Харин Т-гийн цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд шүүхийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарах аж. Аймгийн начин Т-гийн оролцохоор бэлтгэл хийж байсан Увс аймгийн Өмнөговь суманд болох байсан Үндэсний бөхийн барилдаан мөн хойшилсон байна.