Б.Баасанцогттой хамт бичлэгт гарсан шүүгчдийн сахилгын хэргийг хэлэлцэх хурал хойшилжээ

Б.Баасанцогттой хамт бичлэгт гарсан шүүгчдийн сахилгын хэргийг хэлэлцэх хурал хойшилжээ

Монгол Улсын Шүүхийн сахилгын хороо өнөөдөр хуралдаж Х.Идэр, З.Болдбаатар, Д.Отгонбаатар нарын гурван шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэлэлцэхээр байсан ч дээрх шүүгч нарын хүсэлтээр ирэх баасан гаригийн 13.30 цаг хүртэл хойшлуулжээ.

Нэр дурдагдсан шүүгчид нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэгт өмгөөлөгч Б.Баасанцогттой хамт гардаг. Тодруулбал, тэд орон сууцны цахилгаан шатанд нэр бүхий эмэгтэйчүүдийн хамтаар ёс бусаар авирласан байдаг. 

Гурван шүүгчид сахилгын арга хэмжээ авах тухай гомдлыг “Нэхүүл”, “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагуудаас Шүүхийн ёс зүйн хороонд мөн гаргасан байдаг.