Э.Энхбат агсны шүүх шинжилгээний хариу энэ долоо хоногт гарна

Э.Энхбат агсны шүүх шинжилгээний хариу энэ долоо хоногт гарна

Улсын өсөх идэр начин Э.Энхбат агсан өнгөрөгч оны дөрөвдүгээр сард олимпийн аварга Н.Түвшинбаярт зодуулж хүнд бэртэл авснаар БНСУ-д хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал хүнд эх орондоо ирээд таалал төгссөн харамсалтай үйл явдал болсон билээ. Тэгвэл түүний биед хийсэн шүүх шинжилгээний хариу энэ долоо хоногт гарах аж. Энэ талаар Э.Энхбат агсны ар гэрийн зүгээс цахим хуудаснаа, "шүүх шинжилгээний дүгнэлтийн хариу гарч, хэрэг үнэн зөв, шударгаар шийдэгдэхийг хүлээсээр байгаа" гэсэн байна.