Ховд аймагт Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ

Ховд аймагт Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ

Ховд аймгийн Онцгой комисс өчигдөр хуралдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ, спорт, соёл урлагийн тэмцээн уралдааныг ирэх сарын 7-ны өдөр хүртэл хориглох шийдвэрийг гаргажээ. 

Мөн Цагаан сарын баярыг зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх үүрэг чиглэлийг аймаг, сумдын удирдлагуудад үүрэг болгосон байна. Иргэн, ААН, төрийн байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж ажиллахыг уриалжээ. Ховд аймгаас гадна Дорнод, Дархан-Уул, Увс аймаг олон нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм.




Өнөөдөр гахай өдөр

35 минутын өмнө