9 настай М.Энхмөнх ээжийнхээ оёсон хавтагыг зарж, Э.Ананд хүүгийн эмчилгээний төлбөрт хандивлажээ

9 настай М.Энхмөнх ээжийнхээ оёсон хавтагыг зарж, Э.Ананд хүүгийн эмчилгээний төлбөрт хандивлажээ

Найман настай Э.Ананд хүү “нуруу нугасны хорт хавдар” гэж Монголд оношлогдож, БНСУ-руу өнгөрсөн тавдугаар сард эмчилгээнд явсан билээ. Тус улсад очсоны дараа төлөвлөсний дагуу хагалгаандаа орох гэж байсан ч “цусны хорт хавдартай” гэж давхар оношлогдсон. Иймээс төлөвлөгөөгөө өөрчилж, химийн эмчилгээ хийлгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Тэгвэл М.Энхмөнх хэмээх хүү ээжийнхээ оёсон хавтагыг 750 мянган төгрөгөөр зарж, Э.Анандын эмчилгээний төлбөрт хандивласан байна. М.Энхмөнх хүү маргааш есөн нас хүрэх аж. 

Энэ талаар Э.Анандын ээж Ц.Даваа “Ээжийнхээ оёж өгсөн хавтагыг зарж хүүд минь туслана гэсэн мундаг хүүгийн хүсэл нь биелж, хавтага зарсан орлогоо шилжүүлжээ. Уран үйл хийдэг ээжид нь болон, бяцхан залуудаа дахин дахин баярлалаа” гэжээ.