Төрийн албан хаагчдад монгол бичиг заахын тулд 50 сая төгрөгөөр сурах бичиг хэвлүүлжээ

Төрийн албан хаагчдад монгол бичиг заахын тулд 50 сая төгрөгөөр сурах бичиг хэвлүүлжээ

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг баталсан. Энэ хүрээнд 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангах учиртай гэнэ. 

Тиймээс Төрийн албан хаагчдын дунд үндэсний бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг хийжээ. Тэдний 46.4 хувь нь монгол бичгийн мэдлэггүй байгаа учраас өнгөрсөн жилээс сургалт зохион байгуулж, яамдууд албан хаагчиддаа монгол бичиг зааж буй. Тэгвэл Соёлын яам өнгөрсөн жил Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн унших бичиг зохиох, хэвлүүлэхэд 50 сая төгрөг зарцуулжээ. "Удам, соёл" ХХК тендерт шалгарч унших бичгийг хэвлэжээ.