10 жил баригдаж буй Түлэнхийн төвийн гүйцэтгэгч компаниудад шаардлага хүргүүлнэ

10 жил баригдаж буй Түлэнхийн төвийн гүйцэтгэгч компаниудад шаардлага хүргүүлнэ

Сүхбаатар дүүргийн XI хорооллын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байсан Түлэнхийн төвийн хоёр давхар барилгыг одоогоос арван жилийн өмнө буюу 2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “ашиглалтын шаардлага хангахгүй байна” гэдэг шалтгаанаар нураах шийдвэр гаргасан. Үүнээс хойш эрх баригчид цоо шинэ Түлэнхийн төвийг тун удахгүй “ашиглалтад оруулна” гэж амлалт өгсөөр аль хэдийн арван жилийн нүүрийг үзээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр 11:00 цагт иргэн О.Энхмаа Түлэнхийн төвийн барилгын гүйцэтгэгч компаниуд болох “Нутгийн зам”, “Цаст констракшн”–д уг асуудлаар шаардлага хүргүүлэхээр болжээ.

Шинэ Түлэнхийн төв нь долоон давхар, үндсэн гурван блокоос бүрдэх бөгөөд А, С блокийн гүйцэтгэгчээр “Цаст констракшн”, В блокийн гүйцэтгэгчээр “Нутгийн зам”компани ажиллаж байгаа юм.