Найман давхрын шатны хонгилын цонхоор үсрэх гэж байсан иргэнийг аварчээ

Найман давхрын шатны хонгилын цонхоор үсрэх гэж байсан иргэнийг аварчээ

Өчигдөр /2022.01.13/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны орон сууцны 16 давхар барилгын 8 дугаар давхрын шатны хонгилийн цонхоор 1 хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өдрийн 14:16 цагт хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 5 км замыг туулан иргэн Г 57 настай, эрэгтэйг найман давхрын цонхоор үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгажээ.