Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн цолны найрын үеэр “Хаус өмчлүүлэх эрх"-ээ албан ёсоор гардуулж өгчээ

Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн цолны найрын үеэр “Хаус өмчлүүлэх эрх"-ээ албан ёсоор гардуулж өгчээ

Өнгөрөгч 2021 оны долдугаар сарын 26-ны өдөр /2021.07.26/ “Токио 2020” зуны олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг жингийн медалийн төлөөх барилдаанд Монгол улсын хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн билээ.

Тэрхүү гавьяаг нь үнэлж “Хайбрид хаус” ХХК-иас “Алтан тайж Хайбрид вилла”  төслийн хамт олон “Хаус өмчлүүлэх эрх”-ийг олгож, медалийг нь мялаахаар болсон байдаг.

Тэгвэл М.Уранцэцэг гавьяат өчигдөр /2022.01.15/ Хөдөлмөрийн баатар цолныхоо цайллагын үеэр жүдогоос албан ёсоор зодог тайлж, UFC- д хүч үзэхээ мэдэгдсэн юм. Мөн “Хайбрид хаус” ХХК-иас “Алтан тайж Хайбрид вилла”  төслийн хамт олон “Хаус өмчлүүлэх эрх”-ийг гардуулан өгчээ.