Гал түймэрт нэг иргэн өртөж нас баржээ

Гал түймэрт нэг иргэн өртөж нас баржээ

Нийслэлийн хэмжээнд 2022 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс нэгдүгээр сарын 16-ны өдрүүдэд гал түймрийн 35, аврах ажиллагааны 3, нийт 38 удаагийн дуудлагаар гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэсэн. Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 29,6 хувиар өссөн дүнтэй байна.

Дээрх хугацаанд гал түймрээс нэг тэрбум төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалж, утаажилтын бүсээс 1 иргэнийг гаргаж ажилласан байна. Мөн тус хугацаанд гал түймэрт өртөж 1 иргэн нас барсныг Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.