Өнгөрөгч долоо хоногт 47 иргэн угаартаж, нэг хүн амиа алджээ

Өнгөрөгч долоо хоногт 47 иргэн угаартаж, нэг хүн амиа алджээ

Өнөөдөр /2022.01.17/ БОАЖЯ-нд удирдлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, ЦЕГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээл мэдээлэл хийлээ.

Энэ үеэр цагдаагийн дэд хурандаа Б.Даваадорж “Өнгөрсөн долоо хоногт ЦЕГ-аас НМХГ, “Тавантолгой түлш” ХХК-ийн алба хаагчид хамтран нийслэлийн зургаан дүүрэгт хяналт, шалгалт хийсэн. Энэ үеэр түүхий нүүрс хадгалж байсан, ашиглахыг завдсан дөрөв, зориулалтын бус утаа үүсгэгч шатааж байгаа тухай дуудлага 11 ирсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт хүн угаартсан тухай 17 дуудлага бүртгэгдсэн. Угаартсаны улмаас нэг иргэн амиа алдсан. Харин 47 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр угаартсан байсныг илрүүлж, эмнэлгийн тусламж үзүүлсэн” гэж мэдэгдлээ.




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө