100 орчим хонь хулгайлсан байж болзошгүй гурван этгээдийг баривчилжээ

100 орчим хонь хулгайлсан байж болзошгүй гурван этгээдийг баривчилжээ

Энэ нэгдүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн нутаг дэвсгэрт 96 тооны хонь алдагдсан хэрэг бүртгэгдсэн байна.

Тус хэргийн мөрөөр Булган аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж, гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй гурван этгээдийг илрүүлсэн байна. Малын хулгайн гэмт хэрэг нэмэгдэж буйтай холбоотойгоор мал сүргээ байнгын хариулга, манаатай байлгаж мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.