Б.Бат-Эрдэнэ: Эжий аавдаа үнсүүллээ. Иргэдийнхээ төлөө ухаан, сэтгэл, зүрхээ шингээж ажилланаа

Б.Бат-Эрдэнэ: Эжий аавдаа үнсүүллээ. Иргэдийнхээ төлөө ухаан, сэтгэл, зүрхээ шингээж ажилланаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ШӨХТГ-ын дарга асан Б.Бат-Эрдэнийг томилсон. Тэрбээр сайдын ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд утааг бууруулах ажил хийнэ хэмээгээд буй.

Тодруулбал, тэрбээр “Сайд болоод хамгийн түрүүнд утааг бууруулах ажил хийнэ гэж ойлгож болно. Мөн уушгинд сөргөөр нөлөөлдөг агаарын бохирдол бол тоос шороо, хог хаягдал байдаг. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс тоос шороо их орж ирдэг. Энэ бүхнийг углуургаар нь шийдэж, ажил хэрэг болгоно. Дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэхэд анхаарна. Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум модыг байгальд тарихаас илүүтэйгээр Улаанбаатар хотын хэмжээнд айлын хашаанд тарих ажлыг сайн хийх ёстой. Гэр хороололд амьдарч байгаа айлуудын 90 хувь нь хашаандаа модгүй байна. Мөн 95 хувь нь нүхэн жорлонтой байгаа. Энэ нь хөрсний бохирдол бий болгож буй хамгийн том асуудал” хэмээсэн. 

Тэгвэл Байгаль орчин, аялал жуулчлалын шинэхэн сайд Б.Бат-Эрдэнэ ээж аавдаа очиж үнсүүлж, иргэнийхээ төлөө сэтгэл зүрхээ шингээж ажиллана гэдгээ амлажээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Эжий аавдаа үнсүүллээ. Иргэдийнхээ төлөө ухаан, сэтгэл, зүрхээ шингээж ажилланаа" хэмээсэн байна.