Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн дүү УИХ, Засгийн газрын гишүүн асан С.Оюуны төрсөн өдөр өчигдөр /2022.01.18/ тохиожээ. Тодруулбал, С.Оюун нь 1962 онд Улаанбаатар хотод төрсөн. 1981 онд Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль, 1987 онд БНСЧСУ-ын Карлын Их сургууль Геохимич мэргэжлээр, 1996 онд Англи улсын Кембрижийн их сургуулийн аспирантур тус тус төгсчээ. Тэрээр 2004-2016 оны хугацаанд УИХ-ын гишүүнээр ажилласан бөгөөд, энэ хугацаанд Иргэний Зориг Ногоон нам, Гадаад харилцаа, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар тус тус ажиллаж байсан юм.
