Сайжруулсан түлш тээвэрлэж явсан том оврын автомашин тоормосгүй болж, хоёр автомашин мөргөсөн ноцтой осол гарлаа

Сайжруулсан түлш тээвэрлэж явсан том оврын автомашин тоормосгүй болж, хоёр автомашин мөргөсөн ноцтой осол гарлаа

Өнөөдөр /2022.01.20/ Баянхошуунаас Зурагтын шинэ эцэс рүү уруудах зам дээр сайжруулсан шахмал түлш тээвэрлэж явсан том оврын автомашин тоормосгүй болж, хоёр автомашин мөргөсөн хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг 10:30 цагийн орчимд болсон бөгөөд түлш ачиж явсан том оврын автомашин тоормосгүй болж жолооч нь машинаа хажуу тийшээ унагажээ. Улмаар унасан эрчээрээ альфарт болон  старекс маркын автомашиныг мөргөсөн байна. Одоогоор хэргийн газар холбогдох албаныхан шалгалтын ажил хийж байна.