Монгол Улс, ОХУ хоорондын байгуулсан цэрэг техникийн хамтын ажиллагааны хүрээний хѳтѳлбѳрт тусгагдсанаар 2019 онд ОХУ-аас Монгол Улсад “МиГ29УБ” загварын хоёр сѳнѳѳгч онгоц хүлээлгэн өгсөн байдаг.
Харин зэвсэгт хүчний 337-р ангийн эзэмшилд хүлээлгэн өгсөн уг хоёр хөлгийг манай нисгэгч нар агаарт нэг ч удаа хөөргөөгүй бөгөөд өнгөрсөн хугацаанд хадгалж, хааяа гаргаж асааж байсан гэдэг. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ОХУ-аас манай нисгэгчдийг сургаж, дадлагажуулах мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа тул тодорхой хугацааны давтамжтайгаар гаргаж асаадаг гэдэг.
Тэгвэл зарим алба хаагчид энэ сарын 24 нд ОХУ-ын Краснодарийг зорих гэж байгаа аж. Учир нь тэд МиГ-29 сөнөөгч онгоцны бэлтгэл давтан сургалтыг хийх ажээ. Давтан сургалт хийх залуу нисгэгч техникчидийг Агаарын хүчний 337-р ангийн нислэг эрхэлсэн орлогч хурандаа н.Баясгалангийн хүү хошууч Б.Батболд ахлан явахаар болсон талаар Монгол цэргийн нэгдсэн холбоо пэйж хуудсаар мэдээлжээ.
Мөн тун удахгүй ОХУ-Монгол улсын хооронд байгуулсан цэрэг-техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу дахин дөрвөн нэгж МиГ-29 сөнөөгч онгоц хүлээн авах болсон талаар мэдээлжээ.