Өнөөдөр хулгана өдөр

Өнөөдөр хулгана өдөр

Аргын тооллын 1 сарын 23, Адъяа гараг. Билгийн тооллын 21. Тугчин одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 8:30 мандан, 17:37 жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг  болох багш шавьд барилдах, номын авшиг  авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.