Монгол улсын гурван сая дахь иргэн өнөөдөр 7 нас хүрч байна

Монгол улсын гурван сая дахь иргэн өнөөдөр 7 нас хүрч байна

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин өнөөдөр 7 нас хүрч байна. 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Э.Хатанболд, Г.Аззаяа нарын ууган охин Х.Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.

Өмнөговь аймгийн Статистикийн хэлтсийнхэн Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийг хамт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 

Монгол Улсын гурван сая дахь иргэний нас чацуутан 180 иргэн байдаг бөгөөд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2020 онд 5 нас хүрэх 79.907 хүүхэд байна. Үүнээс эрэгтэй 40.917, эмэгтэй 38.990 хүүхэд байгаа юм.

Тодруулга: Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долдугаар сард төрж байв. 1988 онд мэндэлсэн 2 сая дахь иргэнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол 3 сая дахь иргэний ээжийг мөн л Аззаяа гэдэг.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ