Японы мэргэжлийн баг Монголын хоёр дугуйчинтай хамтран ажиллах гэрээ хийжээ

Японы мэргэжлийн баг Монголын хоёр дугуйчинтай хамтран ажиллах гэрээ хийжээ

Японы мэргэжлийн баг Монголын хоёр дугуйчинтай хамтран ажиллах гэрээ хийжээ.

Тодруулбал, Японы мэргэжлийн дугуйн “Levante Fuji Shizuoka” баг манай улсын ОУХМ Б.Марал-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нартай 2022 оны улирлын турш хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

Монголын дугуйн холбоо /МДХ/-ноос “Парис-2024” олимпын наадамд эрх авахын тулд холбооныхоо дэргэд Мэргэжлийн баг байгуулан, мөн шилдэг тамирчдаа гадаадын мэргэжлийн багуудад бүртгүүлсээр байгаа юм. Одоогоор нийт 19 дугуйчин багуудад бүртгүүлсэн бөгөөд улирлын эхний тэмцээнээ АНЭУ-ын “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаандаа оролцохоор энэ нэгдүгээр сарын 25-нд эх орноосоо мордох юм.