Н.Төгсцогт: Би өөрийгөө ялчихлаа гэж бодсон. Намайг хүнд цохилтод оруулсан гэхэд итгэхгүй байна

Н.Төгсцогт: Би өөрийгөө ялчихлаа гэж бодсон. Намайг хүнд цохилтод оруулсан гэхэд итгэхгүй байна

Өчигдөр /2022.01.23/ МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын ээлжит тулаанаа Намиби улсын боксчин, "цөлийн шуурга” хочит Сакариа Лукастай хийж, нийт арван үе тулалдсаны эцэст оноо тэнцсэн билээ.

Тэгвэл тус тулааны дараа Н.Төгсцогт, “Би өөрийгөө ялчихлаа гэж бодсон. Намайг хүнд цохилтод оруулсан гэдэгт би итгэхгүй байна. Хүнд тулаан болсон. Ялангуяа богино хугацаанд тодорсон өрсөлдөгчийн эсрэг гэхэд. Миний зорилго бол дэлхийн аваргын төлөө дахин тулалдах” гэжээ. Харин өрсөлдөгч Лукас хэлэхдээ, “Тэд надад ялалт өгөх байсан. Хүн бүр хүнд цохилт байсныг харсан шүү дээ. Би ялалт хүртэх эрхтэй” гэсэн байна.