Манай дөрвөн боксчин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медалийн болзол хангалаа

Манай дөрвөн боксчин Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медалийн болзол хангалаа

Өнгөрсөн бямба гарагт /2022.01.22/ Боксын U22 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн албан ёсоор эхэлсэн юм.

Тус сонирхогчдын боксын 2021 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 12 орны 109 боксчин өрсөлдөж байгаа бол манай улсын дөрвөн боксчин хүрэл медалийн болзол хангажээ.

Эхний өдөр 67 кг-ын жинд А.Жандос Иракийн Мохаммад Каррар, Неаматыг 3:2-оор, өчигдөр 60 кг-д Б.Баяндалай Тажикистаны Абулрахмон Юкубовыг 4:1-ээр, 63.5 кг-д Б.Төгөлдөр Тажикистаны Фаизали Гуломовыг 5:0-ээр тус тус ялж хагас шигшээд шалгарав. 75 кг-д Б.Гантулга гоц мөргөж хүрэл медалийн болзол хангасан байна.