Өнөөдөр бар өдөр

Өнөөдөр бар өдөр

Аргын тооллын 1 сарын 25, Ангараг гараг. Билгийн тооллын 23. Салхины их одтой, шар бар өдөр. Өдрийн наран 8:28мандан, 17:41 жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. 

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын агшиг авах, шинэ гэр ба байр авах сум дуганыг сэргээх амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах бомбын үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой  болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө