ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН: Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН: Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр /2022.01.25/ боллоо. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэж, авах арга хэмжээний талаар ярилцсан байна. 

  • Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 30054 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 
  • Иргэдийг байнгын 53 цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулж байна.
  • Хүүхэд болон жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах тохиолдол олон байна.
  • 400 гаруй мэргэшигч эмч болон улаан загалмайн 146 сайн дурын ажилтан ажиллаж байна.
  • Нийслэлийн хэмжээнд малын халдварт өвчин бүртгэгдээгүй байна.
  • Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна.