Зурхайч лам Д.Цогтбаатар: Ирэх бар жил ковидгүй жил болно

Зурхайч лам Д.Цогтбаатар: Ирэх бар жил ковидгүй жил болно

Хэдхэн хоногийн дараа Хаврын тэргүүн сар буюу Сар шинийн баяр болно. Тэгвэл “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн өнгө төрхийн талаар Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Д.Цогтбаатар ийн өгүүлжээ.

Тэрбээр "Ирж байгаа жилийн ёгт нэр нь буян үйлдэгч. Энэ талаасаа бодсон ч, шороон үхрийн шинжийг ажиглахад ч сайхан жил гарна. Энэ жилийн хувьд үхэр хариулагчийн болон шороон үхрийн зурлага гэх хоёр үндсэн зурлагаар зурж байна.

Үхрийн толгой, шийр, ногт, бурантаг нь хөх өнгөтэй. Бие ногоон өнгөтэй. Ходоод цагаан, эвэр, чих сүүл нь шар, омруу туурай нь улаан, үхэр нь амаа ангайж сүүлээ зүүн тийш шарвасан байна. Үхэр хариулагч нь шар дээлтэй ногоон бүс бүсэлсэн, малгайн баруун чихийг буулгаж зүүнээ сөхсөн, гэзэг үсээ зүүн чихний ар, баруун чихний урдуур унжуулсан, унгасаар томсон, шар иштэй шилбүүр барьсан, хүч чадалтай идэр залуу үхрийнхээ баруун талд хөл нүцгэн тайван алхаж байгаагаар буусан.

Хүн хөл нүцгэн явж байгаа нь амгалан байгаагийн шинж. Дээрх шинжийг илэрхийлбэл, залууст сайн, дунд шатны төрийн алба эрхэлдэг хүмүүст маш сайн жил гарч байна гэсэн үг. Нялхас, ард иргэдэд дунд зэрэг байна. Энэ нь амгалан тайван байна гэсэн үг. Өвгөд буюу дээд шатны, дээд суудал эрхлэгчдэд нэлээн муу жил гарч байна. Энэ жилийн үндэс нь улс эх орон амгалан ард иргэдийн ажил тэгширнэ гэжээ.

Цаг агаарын хувьд жилийн эхээр гандуу, хавар, зундаа салхи шуурга ихтэй. Улирлуудын хувьд хур тунадас элбэг буух агаад өндөр ууланд хур тунадас их орно. Газар усны аюул гарч болзошгүй.

Харин коронавирусийн халдварт өвчин ирэх жилд гайгүй болж, амгалан сайхан байна. Иргэдийн эдийн засгийн асуудал жигдэрч сайхан болно" хэмээсэн байна.




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө